Цахилгаан машиныг нарны энергиэр цэнэглэнэ

Цахилгаан автомашин түгэн дэлгэрч байгаатай холбогдуулан өндөр хөгжилтэй орнуудад цахилгаанаар цэнэглэх цэгүүдийг байгуулж эхлээд байгаа билээ. Гэхдээ эдгээр нь цахилгааны төвлөрсөн системээс хангагдаж байгаа учир олон тоогоор суурилуулах тохиолдолд түгээх шугам сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй болох магадлалтай юм.

Харин хамгийн ирээдүйтэй сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр ашиглан цахилгаан машиныг цэнэглэх нийтийн зориулалттай станцуудыг Хонда компани байгуулахаар төлөвлөж байна. Нарны энергиэр цэнэглэх туршилтын станцуудыг Японы Сайтама, Күмигая, Чичибүэ хотуудад байгуулах бөгөөд хэд хэдэн төрлийн цахилгаан машинуудыг хамруулах юм. Total Energy Management гэж нэрлэж буй хөтөлбөрийн зорилго нь айл өрх болон байгууллагуудыг нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, нэг бүрийн, тохилог эх үүсвэрээр хангахад чиглэж байна.

Хөтөлбөрт цахилгаан машин, цахилгаанаар цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт машин, цахилгаан мопед, Monpal ML200 загварын дөрвөн дугуйт цахилгаан тэргэнцэрийг тус тус хамруулан нарны энерги хувиргалт болон батерей цэнэглэлтийн үр ашгийг судлах ажээ. Мөн машины батерейн цэнэг агуулалтын байдал, үлдэж буй цэнэгээр туулах боломжит зай зэргийг хэрэглэгчийн гар утсанд мэдээлэх зэргээр дэвшилтэт харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх юм. Үүнээс гадна Хонда компани Fit загварт суурилсан цахилгаан автомашин үйлдвэрлэн 2012 оноос худалдаалж эхлэх тухай зарлалаа.









Эх сурвалж; ecojapan

, ,

2 сэтгэгдэл:

Энэ чинь харин ёстой гоёо станцууд байна. Ингэхэд нэг машиныг цэнэглэхэд хэчнээн хугацаа зарцуулах болоо. Их удахаар л юм шиг санагдаад байгаа юм. Буруу бодож байна уу эсвэл ?

хариулах...

10 минутад 80 хувь хүртэл цэнэглэдэг хурдан цэнэглэгчүүд гээд гарсан дуулдсан. Бодвол тиймэрхүү юм суурилуулах байх. Дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх