Aй-фонд зориулагдсан google орчуулагч

Penpower Technology компани Aй-фон утсанд зориулан google орчуулагчийн апликэшн програмыг гаргасан байна. Энэ програм нь өмнө мэдээлж байсан WordLens програмтай төстэй бөгөөд утасны камераар харагдах гудамжны самбар, ном хэвлэл, онлайн сонин зэрэг хэвлэмэл үсгэн дүрслэлээс сонгосон үгний хятад, англи, япон, солонгос, франц, герман, итали, испани орчуулга болон тайлбарыг тухайн эгшинд харуулах чадвартай юм. Гэхдээ зөвхөн iOS 4.2 болон түүнээс хойших хувилбар бүхий Ай-фон 3GS/4 утсанд суулгаж ажиллуулах боломжтой. Мөн орчуулга хийгдсэн үгсийг хадгалж дараа дараачийн орчуулгыг илүү хурдан гүйцэтгэхээс гадна гадаад үгийг зөв хэрэглэж сурахад дөхөмтэй хувилбарыг санал болгодог. Орчуулга хийхийн тулд текстийн фото зургийг авах шаардлагатай бөгөөд сонгосон үгийн утга, дуудлага, адил төстэй болон бусад шаардлагатай үгнүүдийг эрж олдог байна. Мөн үгсийг дэлгэцийн даралтаар шууд бичиж оруулах боломжтой. Энэ програм iTunes дэлгүүрт 4.99 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.


эх сурвалж; gizmag

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх