Робот сурталчилгаа таныг хаа ч дагана

Белгийн зар сурталчилгааны Duval Guillaum агентлаг Alfa Romeo автомашины сурталчилгаанд зориулан гайхалтай санаа сэдсэн байна. Энэ нь магадгүй ирээдүйн зар сурталчилгааны бизнесийн шинэ төрхийг тодорхойлж байж болох юм. Робот удирдлага бүхий сурталчилгааны самбарууд хүмүүсийг хүссэн ч хүсээгүй ч дагасаар байх болно. Уцаар төрмөөр самбарууд замд чинь тээглэж "худалдаж авахаас нааш салахгүй шүү" гэсэн утгатай өгүүлбэр бүхий машины зургийг харуулж, залхтал чинь дагах болно. Бичлэгт үзүүлж буй сурталчилгааны самбаруудыг хэрхэн удирдаж байгаа нь тодорхойгүй боловч хүн алсын зайнаас удирдаж байгаа мэт харагдаж байгаа юм. Хэдий тийм боловч орчин үеийн технолигоор иймэрхүү төхөөрөмжийг бүрэн автомат удирдлагатайгаар бүтээх боломжтой болсон билээ. Ердийн интернетийн хайлтын систем ашиглахаас авахуулаад төрөл бүрийн хэлбэрээр зар сурталчилгаа эрхлэгчид таны сонирхолыг таньж мэдрэн зөвхөн таньд зориулсан сурталчилгаа үзүүлж байгааг хэн бүхэн анзаарч байгаа билээ. Эцэст нь магадгүй аймшгийн кинон дээрээс л харж болох тэдний тухай төсөөллийг сонирхоцгооё.

Тэд таныг юу худалдаж авах дуртайг мэднэ.
Тэд таныг ямар дэлгүүрт ихэвчлэн очдогийг мэднэ.
Тэд танд үргэлж ямар нэгэн зүйл санал болгоход бэлэн байдаг.
Мөн тэд хэзээ ч, бүр хэзээ ч шантрахгүй.



эх сурвалж; singularityhub

,

3 сэтгэгдэл:

өө жинхэн салдаггүй ядаргаа байна даа
боловсон хужаа юм уу даа

хариулах...

Дээх нь үеийн Эрээн Бээжингийн наймаачид шиг нойтон хамуу шиг салахгүй нь дээ

хариулах...

Зар сурталчилгаа гэдэг чинь ерөөсөө залхаах менежмент юм байна гэж би ойлгоод байгаа шүү дээ, сүүлийн үед.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх