Цахилгаан тэжээл бүхий нисэх онгоцны анхны нислэг

Цахилгаан тэжээл бүхий нисэх онгоцны туршилтын загварын анхны нислэг амжилттай хийгдсэн байна. Ийм төрлийн онгоц бүтээх судалгааг НАСА-ын эрдэмтэд анх хийж эхэлсэн боловч Германы Штутгартын Нисэх Загварын Дээд сургуулийн судалгааны баг eGenius хэмээх туршилтын загварыг бүтээж нислэгийн үеийн өгөгдлүүдийг цуглуулан шинжилгээ хийх зорилгоор нисгэж туршчээ. Хөдөлгүүргүй нисэх онгоц (планер)-той төстэй хэлбэр бүхий туршилтын загварын далавчны үзүүр хоорондын зай 16,9 м, их биеийн урт 8.1 м юм. Мөн бүхээгний өргөн 1 м учир зэрэгцээ байрлал бүхий хоёр суудал байрлуулахад хүрэлцээтэй зай талбайтай юм. Онгоцны сүүл хэсэгт байрлах сэнс 60 кв чадал бүхий цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар минутад 2000 эргэлт хийх боломжтой. Хөөрөх үеийн хамгийн бага жин 850 кг бөгөөд 235 км/ц хүртэл хурдалж, нийлбэр дүнгээр 180 кг-аас ихгүй жинтэй 2 зорчигчийг 400 км хүртэлх зайд тээвэрлэх чадвартай юм байна. Германы Mindelheim хотод хийгдсэн туршилтын эхний нислэг 20 минут үргэлжилсэн бол хэд хоногийн дараа хийгдсэн 2 дахь нислэг 36 минут үргэлжилжээ.




эх сурвалж; gizmag

,

0 сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх