Програмын тусламжтайгаар хулгайчыг илрүүлжээ

Калифорни мужын Оакланд хотын иргэн Joshua Kaufman хулгайд алдсан зөөврийн компьютерээ технологийн тусламжтайгаар эргүүлэн авсан байна. Энэ оны 3 сард түүний гэрт хулгайч орж зөөврийн компьютерийг нь авч оджээ. Тухайн үед цагдаагийн газарт гомдол гаргасан боловч хэрэг бүртгэгч нарын хайхрамжгүй байдлаас үүдэн хэргийн материал хав дарагдаж мөрдлөгийн ажил хийгдээгүй байна.

Харин Kaufman компьютертээ Hidden хэмээх хулгайчыг илрүүлэх программ суулгасан байсан нь тус болж удалгүй түүнд сахалтай, үслэг залуугийн буйдан дээр сууж байгаа, машин жолоодож яваа, цээж нүцгэн зургуудыг илгээж эхэлсэн байна. Мөн хулгайч өөрийн имэйл хаягт нэвтрэх үеийн компьютерийн дэлгэцийн зургуудыг ч илгээжээ. Hidden програм нь макинтош компьютерийн веб камерийн тусламжтайгаар фото болон дэлгэцийн зургийг авч, компьютерийн байрлалын хамт үндсэн эзэмшигчид илгээдэг байна. 

Kaufman тэдгээр материалуудыг цагдаагийн газарт илгээн, хэд хэдэн удаа имэйл явуулсан боловч нэгэнд нь ч хариу ирээгүй учир This guy has my macbook веб хуудас нээж фото зургуудыг байрлуулж эхэлжээ. Веб хуудасны тухай мэдээлэл блогууд болон хүмүүсийн жиргээгээр түгээгдэж сүүлдээ сайтууд, мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж эхэлсэн байна.

Энэ бүхний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт сая л цагдаагийхан хөдлөж таксины жолооч мэргэжилтэй, 27 настай  Muthanna Aldebashi гэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр баривчилжээ. Түүнийг баривчлахад хулгайчыг илрүүлэх програмын илгээсэн мэдээлэл голлох нотлох баримт болсон бөгөөд дэлгэцийн зураг дахь имэйл хаягаар таксины жолооч гэдгийг илрүүлсэн байна. Хэрэв эдгээр нотлогоо байгаагүй бол компьютерийг гудамжинд хэн нэгэн үл таних хүнээс худалдан авсан хэмээн мэдүүлсэн тохиолдолд хулгайчыг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэлгүй болох байжээ.





Эх сурвалж; bbc

,

2 сэтгэгдэл:

Ямар гоё програм бэ? Windows ийм про байдаггүй юм байх даа.

хариулах...

Prey гээд виндовс болон бусад үйлдлийн системтэй компьютерт зориулсан үнэгүй програм байдаг юм байна. Эндээс дэлгэрэнгүй танилцаарай.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх