Апликэшн зохиох ажиллагааг хялбарчилжээ

Сүүлийн үед ухаалаг утас, таблетуудийн хамтаар тэдгээрийн апликэшн програмууд хэрэглээнд олон тоогоор нэвтэрч байна. Үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн бизнес эрхлэх боломж нээгдэж програм хангамжийн мэргэжил, мэдлэг бүхий хүмүүсийн сонирхлыг татаж байгаа билээ. Харин апликэшн програм зохиоход С зэрэг програмчлалын хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай учир мэргэжлийн бус хүмүүст ийм боломж байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл саяхнаас энэ боломж бараг хүссэн хэн бүхний өмнө нээгдэж эхэлж байна. Үүний тулд програмчлалын хэл ашиглаж, нүсэр код бичих шаардлагагүй бөгөөд хялбар интерфейс бүхий HTML, CSS хэлний анхан шатны мэдлэг байхад л хангалттай юм. Япон улсын электрон хэвлэлийн Next book компани Apple-ын iOS системийн апликэшн зохиоход зориулагдсан NextScrift хэмээх хөгжүүлэлтийн интерактив хэрэгсэл (tool)-ийг бүтээжээ.

Ай фон болон Ай падын апликэшнийг зохиоход Apple компаниас гаргасан Xcode хөгжүүлэлтийн орчинд обьект хандлагат С хэлээр программ бичиж, харьцангуй их цаг хугацаа зарцуулдаг бол NextScrift нь апликэшн зохиогчдын ажиллагааг ихээхэн хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна бүтээлч хүмүүст өөрсдийн шинэ санаагаа өөрийн гараар хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм.

Мөн NextScrift -ийн тусламжтайгаар бүтээсэн апликэшнүүдийг олон хэлээр илэрхийлэх боломжтой. Одоогийн байдлаар япон хэлнээс гадна англи, хятад, солонгос, франц, испани, португал хэлээр хувиргах боломжтой юм. Харин ашиглах зааварчилгааг зөвхөн япон болон англи хэлээр гаргаад байна. Тус компани одоогоор NextScrift -ийн тусламжтайгаар, мөн андройд системд зориулагдсан апликэшн програмуудыг зохиож худалдаалж байна.

Өнөөдрийг хүртэл тус компаний ажиллагаа зөвхөн Япон улсаар хязгаарлагдаж, хэрэглэгчдийн 80% нь тус улсын иргэд байгаа бол цаашид гадаадын бусад улсуудад чиглэсэн ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ хэрэгсэл үнэ төлбөргүй бөгөөд NextScrift2 хувилбарыг эндээс татаж авч ашиглах боломжтой.




эх сурвалж; diginfo

,

4 сэтгэгдэл:

SCC биш CSS юм бишүү ?

хариулах...

Тийм байна, андуурагджээ, SCC биш CSS юм, засварлав.

хариулах...

nextScript Windows орчин дээр ажиллах, IOS-ийг заавал Mac дээр хөгжүүлэхүү?

Cаарал хариулав... 10/23/13, 6:46 PM

Хаанаасаа юугаа олж харчихаад хаана юу бичээд суугаагаа мэдэж байдаг л байгаа даа.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх