Google шинэ үйлчилгээ гаргана

Wall Street сэтгүүлд мэдээлсэнээр Гүүгл компани дараагийн шинэ үйлчилгээгээ гаргах гэж байна. Энэ нь үүлэн технологид суурилсан файл хадгалах, түгээх үйлчилгээ байх бөгөөд Drive хэмээн нэрлэгдэнэ. Apple, Майкрософт, Dropbox, SugarSync зэрэг компаниуд үүнтэй адил төрлийн үйлчилгээг санал болгож байгаа боловч Гүүгл томоохон давалгаа үүсгэж мэдээллийн сайтууд болон блогчдийг багагүй шуугиулах бололтой. Ажиглагчдын үзэж байгаагаар Гүүгл компани бичиг баримт хадгалах, түгээх чиглэлийн үйлчилгээнүүдэд хөшүүн хандаж ирсэн ч үүнээс ангижрах гарц нь үүлэнд суурилсан шинэ үйлчилгээ байх ажээ.

Drive хэрэглэгчдэд файл хадгалах, түүнийгээ ухаалаг утас, таблет зэрэг интернет холболт бүхий төхөөрөмжүүддээ чөлөөтэй дуудаж ашиглаж боломж олгох бөгөөд тун удахгүй, магадгүй хэдхэн долоо хоногийн дараа нээгдэх төлөвтэй байна. Файлууд нь фото зураг, бичиг баримт, видео хэлбэрийн мэдээллүүд байх болно. Мөн Dropbox-той адил тодорхой хэмжээний файл хадгалах тохиолдолд үнэ төлбөргүй байх боловч мэдээллийн хэмжээ ихсэх тохиолдолд төлбөр төлөх шаардлагатай болно.

Apple-ийн Cloud, Майкрософтийн SkyDrive зэрэг төстэй үйлчилгээг цөөнгүй компаниуд үзүүлж байгаа боловч хүмүүсийн анхаарал Dropbox-т төвлөрч хэрэглэгчдийн тоо 50 саяд хүрээд байна. Тус үйлчилгээ 2ГБ хүртэлх хэмжээний мэдээлэл хадгалахад үнэ төлбөргүй боловч 50Гб хүртэлх хэмжээний мэдээлэл сард 9.99 доллар, 100Гб хүртэлх мэдээлэлд сард 19.99 долларын төлбөрийг тус тус шаарддаг. Харин Гүүглийн шинэ үйлчилгээ Dropbox-ийн хаанчлалд заналхийлж байна.

Үүнээс гадна Гүүглийн бизнес шинэ гишүүнчлэл шаардаж бусад үйлчилгээтэй давхардсан төлбөр нэхэх үү, эсвэл сурталчилгаа явуулж илүү их ашиг олох зорилгоор хэрэглэгчдийн хадгалсан мэдээллүүдэд шүүлт хийх үү гэдэг асуудал байгаа юм. Энэ нь мэдээллийн нууцтай холбоотой асуудалд мэдрэмтгий хандагчдийн эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Эцэст нь томоохон хэмжээний бизнесийн нууцыг хэрхэн хамгаалах вэ гэсэн үүлэнд суурилсан файл хадгалах үйлчилгээний голлох асуудал байгаа юм.

Ажиллагсад өөрсдийн компаний бизнесийн чухал мэдээллүүдийг үүлэнд хадгалж байгаа эсэхийг хянах боломжгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Мөн ийм тохиолдолд сүлжээний хамгаалалтын систем хандалтыг автоматаар таслах боломж бий болгох талаар яригдаж эхлээд байна. Гэхдээ хэрэв Dropbox айпад, андройд утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдэд нэгэн зэрэг ашиглах хувилбарыг гаргавал олон компани тааламжтай хүлээж авна гэсэн хандлага байгаа юм.

Нью-Йорк таймс сонинд мэдээлснээр сая сая хэрэглэгчид ажлынхаа электрон шуудангийн хаягаар Dropbox-т нэвтэрч байна. Тэгвэл Box.net өөрийн файл түгээх үйлчилгээний давуу талыг ашиглан бизнес хэрэглэгчдийг амжилттай татаж байна. Тэд өөрийн хамгаалалтын систем болон серверийн уян хатан байдалд ихээхэн хөрөнгө оруулан, үйлчлүүлэгч компаниудын нууцыг найдвартай хамгаалах нөхцөл бүрдүүлсэн хэмээн мэдэгдэж үүнийгээ хамгийн том давуу тал хэмээн сурталчилж байгаа юм.


эх сурвалж; physorg

,

2 сэтгэгдэл:

Нээрэн би iPhone-той болсноос хойш энэ iCloud-ийн учрыг олох гээд л ядаад байна. Яаж хэрэглэдэг юм бэ? Миний файлууд хаана хадгалагдаад байгаан бол, яаж эргэж дуудах уу, хаанаас дуудах уу, хэр хэмжээний файл хадгалж болох юм бол, би Apple account-тай болсон л бол миний аккаунт автоматаар нээгдсэн гэсэн үг үү гэх мэт?

Cаарал хариулав... 2/13/12, 11:06 PM

Айфон хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Жапан заавраар бол эхлээд айфоныхоо setting - icloud - mail гэж ороод  .......@me.com мэйл хаяг шинээр нээлгэх хэрэгтэй гэсэн байна. Англи заавраар бол үйлдлийн системийг iOS 5 болгож апдэйт хийх хэрэгтэй гэжээ. Дараачийн үйлдлүүд нь адилхан setting хийгээд явах бололтой. Чиний утас яг юу нь болохгүй байгаа юм бол, юу ч гэсэн англи зааврын дагуу туршаад үзээрэй. Файлууд бүгд үүлэнд хадгалагдана. Үнэгүй хэмжээ 5Гб.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх