Харцаар удирдах технологийг танилцуулав

Өнөөдөр таблет, ухаалаг утас зэрэг төхөөрөмжүүдийг удирдахад даралт мэдрэх дэлгэц голлон ашиглагдаж байгаа бол дуу хоолойны удирдлага зарим хэлбэрээр хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Тэгвэл эдгээрийн дараагийн түвшний интерфейс болох нүдний хөдөлгөөнөөр удирдах технологийг NTT Docomo компани бүтээж CEATEC JAPAN 2012 үзэсгэлэнд танилцуулсан байна.

"i beam" хэмээн нэрлэгдэх энэ технологи нийтийн тээврээр зорчих, эсвэл цүнх зэрэг зүйлсийг барьж яваа тохиолдолд нүдний хөдөлгөөнтэй хамт өрөөсөн гараар төхөөрөмжүүдийг удирдах боломжийг бүрдүүлнэ. Туршилтын хүрээнд танилцуулсан төхөөрөмжийн доод хэсэгт байрлах хос камер хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрч, нүдний харц хааш нь чиглэж байгааг танидаг байна.

Тухайлбал веб хөтчийн сонголт хийхийг хүссэн цэгт харцаа төвлөрүүлэнгээ дэлгэцийн аль нэг хэсэгт хуруугаар дарвал хүссэн үйлдэл хийгдэх болно. Дүрслэлийг томруулах, жижигрүүлэхийг хүсвэл дэлгэцийн аль нэг хэсэгт харцаа төвлөрүүлэнгээ хуруугаараа чирэх хөдөлгөөн хийхэд хангалттай. Энэ тохиолдолд даралт мэдрэх дэлгэцийн удирдлагад шаардагдах 2 хурууны даралтын нэгийг нүдний хөдөлгөөнөөр орлуулжээ.

Мөн сонголт хийхийг хүссэн цэгт 1 секунд орчим хугацаанд харцаа төвлөрүүлэх тохиолдолд хурууны даралт хийлгүйгээр үйлдэл хийгдэх боломжтой. Тухайлбал электрон номын хуудасны буланд харцаа төвлөрүүлж хуудас эргүүлэх үйлдэл хийнэ. Энэ технологи одоогийн байдлаар туршилтын шатанд байгаа учир хэдийнээс хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байгаа юм.


эх сурвалж,  diginfo

,

10 сэтгэгдэл:

Энэ технологи Samsung Galaxy SIII-н нүдний харц мэдэрч унтарч асдаг технологитой төстэй болов уу?

Cаарал хариулав... 10/28/12, 10:19 PM

Самсунгийн технологийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл олж үзсэнгүй. Сурталчилгаа, видео бичлэг, хийгдэж байгаа үйлдлүүлээс харахад нүдний хөдөлгөөн таних бус, зөвхөн нүүр царай таних технологид тулгуурласан юмшиг санагдсан. Фото камерийн инээмсэглэлийг таниж автоматаар зураг авдагтай адил хэлбэрээр хүний нүүр утас руу эгц харах эгшинийг мэдэрдэг байж болно. Ийм технологиор хүн харах үед асах, эсвэл дэлгэцийн гэрэлтэлтийг нэмэх, эсрэг тохиолдолд унтраах буюу гэрэлтэлтийг эрс бууруулж цахилгаан хэмнэдэг зурагтны загварууд гарсан байдаг.

Eye tracking нь ихэвчлэн хос камер, хэт улаан туяаны үүсгүүрээр хүний нүдний хөдөлгөөнийг бараг тухайн эгшинд нь, өндөр нарийвчлалтайгаар мэдэрч дэлгэц дээр курсор зэрэг хэлбэрээр илэрхийлдэг. Гар утасны камераар нүдний хөдөлгөөнийг мэдрэх боломжтой боловч нарийвчлал, хурдны хувьд муу, дээр үзүүлсэн шиг нарийн үйлдлүүдийг бараг хийх боломжгүй.

хариулах...

Ер цаад тал нь бол адилхан л да. Eye tracking гэж нэрлээд байгаан. Гэхдээ яаг бодит амьдралд нэвтрэхэд арай л болоогүй. Энэ чиглэлээр өндөр хөгжиж буй орнууд одоо эд судалгаагаа хийцгээж байна. Их энгийн ойлголт өөрөөр хэлбэл нүдний хөдөлгөөнийг өгөгдөл болгож авч боловсруулаад байгаа гэсэн үг. Би жишээ нь яг одоо ийм судалгааны ажил дээр ажиллаж байгаан. Их сонирхолтой эд л дэ. Та бүхэнд асуух асуулт байвал би дуртайяа хариулах болно. Болж өгвөл маш энгийнээр

Cаарал хариулав... 10/28/12, 10:27 PM

Eye tracking технологи бүхий цөөнгүй бүтээгдэхүүн бодит амьдралд нэвтэрсэн байгаа. Одоогоор өртөг өндөр байгаа учир ихэвчлэн эрдэм шинжилгээ, өндөр технологийн салбар зэрэг хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаж байна. Дээрх туршилтын загварт ашиглагдсан eye tracking технологийг бүтээсэн Тобий компаний бүтээгдэхүүнүүдийг эндээс үзэж болно.

duuliantai хариулав... 10/29/12, 2:48 PM

Би яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр энэ онол математик ашигладаг (Мэдээж мэдээллийн технологийн бүх онол). Бүр тодруулбал магадлалын онол их чухал нөлөөтөй. Энэ онолыг хэрэглэж байна гэдэг нь тодорхой алдааны утаг байдаг гэсэн үг тэр нь одоогоор яаг бодит амьдралд хэрэглэгдэхүйц бага байлгах бас бус нэлээн олон онолын түвшний асуудлууд бүрэн төгс нэг мөр болчоогүй байгаа. Ганц нэг мааш энгийн тохиолдолыг хэрэглэж байж магадгүй гэхдээ одоохондоо бодит амьдралд хэрэглэх нь арай л болоогүй байна.

Cаарал хариулав... 11/4/12, 2:07 AM

Мэдээллийн технологийн бүх онолыг нарийн сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ eye tracking-д магадлалын онол бус, дүрс таних технологи голлон ашиглагддагийг сайн мэднэ. Интерфэйс хэлбэрээр хараахан амьдралд нэвтрээгүй байгаа боловч яг eye tracking хэлбэрээр бол ашиглагдаж байгаа.

duuliantai хариулав... 11/5/12, 9:10 PM
This comment has been removed by a blog administrator.
Anonymous хариулав... 11/7/12, 12:09 AM

Яагаад коммент устгаад байгаан вэ ?

хариулах...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технекшдээ юун гоё байдагын наа гар хөлөө аль болох л хөдөлгөх хэрэгтэй :P

хариулах...

Сэтгэгдэл үлдээх