Голын урсгалаар цахилгаан үүсгэх төхөөрөмж бүтээжээ

Японы Ибараки компани гол болон сувгийн усны урсгалаар цахилгаан үүсгэх төхөөрөмжийг бүтээсэн байна. Жижиг оврын уламжлалт усан цахилгаан үүсгүүрүүд нь өндөржилтын зөрүүг ашигладаг бол Cappa хэмээн нэрлэгдэх уг төхөөрөмж усны урсгалын хурдыг нэмэгдүүлэх шинэ технологийн тусламжтайгаар сэнсний эргэлт үүсгэн, түүнд холбогдсон үүсгүүрээр цахилгаан энергийг өндөр үр ашигтайгаар үүсгэдэг байна.

Суурилуулалтын үед газар шорооны ажил хийх шаардлагагүй бөгөөд голын урсгалд байрлуулан хөдөлгөөнгүй бэхлэж тогтооход л хангалттай. Төхөөрөмжийн их биеийг диффузер хэлбэртэй хийснээр усны урсгалын хурдыг сэнсний хэсэгт хэд дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ. Төхөөрөмжид үүсгэсэн цахилгаан энергийг хувиргагч болон батерейгээр дамжуулан ахуйн хэрэгцээний 50/60 герцийн давтамж бүхий 100 В-ийн хүчдэлийг үүсгэдэг байна.

Төхөөрөмжийг 2 м/с хурдтай урсгал бүхий голд байрлуулах тохиолдолд 250 вт-ын цахилгаан энергийг үүсгэх боломжтой. Хэрэв 5 ширхэгийг байрлуулбал хувиргагч дээрх алдагдлыг хасаад 1 кв энерги үүсгэж, аваар ослын үеийн нөөц үүсгүүр хэлбэрээр ашиглах боломжтой юм. Мөн төхөөрөмжийн ажиллагаа цаг агаараас хамааралгүй учир түүний ашиглалт 100% байх болно. Үүнээс гадна ашиглалтаас гарсан төхөөрөмжийг 100% дахин боловсруулж ашглах боломжтой юм.

Шинэ төхөөрөмж нь орон нутгийн хэмжээний бага чадлын цахилгаан үүсгүүр хэлбэрээр ашиглагдахад зориулагдаагүй. Харин цэнэглэх станц хэлбэрээр цахилгаан автомашиныг цэнэглэх, аялал жуулчлалын зориулалтаар тус тус ашиглах боломжтой. Одоогийн байдлаар сүүлийн шатны туршилт хийгдэж байгаа бол цаашид голын урсгалын төрлүүдээс хамааран үүсгэж болох  цахилгаан чадлын хэмжээг шалгаснаар хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэх хувилбарыг сонгох ажээ.

Голын өргөн, усны гүн, урсгалын хурднаас хамааран төхөөрөмжийн сэнсний диамэтр өөр өөр байх боловч аль болох том хэмжээтэй байх тохиолдолд үүсгэх цахилгаан чадал өндөр байна. Шинэ цахилгаан үүсгүүрийг ирэх оны зунаас худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа бол үнийн хувьд 250 вт загвар нь жижиг оврын автомашинтай дүйцэх төлөвтэй байна.





эх сурвалж, diginfo

,

6 сэтгэгдэл:

Сайхан блог шүү. Миний хамгийн түрүүнд орох дуртай блогуудын нэг

хариулах...

Гоё блог шүү.

хариулах...
хариулах...

Uuniig manai tosloor hiih gej oroldsin. Gehde tok gargah bish baingiin us shahah shahuurga mayagaar ajillulah gej uzsiin. Onoliin huvid bol bolood bgan yag amidral der harin nileen ajillaga shaardsan. Daanch bi ur dung n uzej amjilgui japan yavah boltson l do. Ungursun zun gol deer tavij turshsan baih yostoi. Tosliin humuusteige holboo barij asuunaa

Cаарал хариулав... 12/17/12, 2:04 AM

Энэ мэдээнд хальт дурдагдсан ХААИС-ын багш нарын бүтээл шиг үү?

хариулах...

Аан үгүй үгүй. Хажууд нь шаал механик юм байгаа. Ямар ч програм хангамж мангамж байхгүй. Зүгээр л голын усыг тасралтгүйгээр бага багаар ногоон талбай эсвэл усалгааны усан сан руу юүлж байх юм. Голын урсгалын хүчээр өөрөө цахилгаан үүсгэвэр шаардалгүй ажиллаж байх зарчимтай. Өвөл гол хөлдөхөөр хураачихна, хавар гол урсаад эхлэхээр гаргаад барьчихдаг тиймэрхүү л юм.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх