2013 оны технологийн шилдэг 10 бүтээл

Улиран одож буй 2013 онд "өмсөж зүүх" төхөөрөмж, нумарсан ухаалаг утас, тоглоомын шинэ консолууд шинээр худалдаанд гарлаа. Зарим үйлдвэрлэгчид өмнө нь үзэгдэж харагдаагүй шинэ технологийн боломж, шинэ санааг эрэлхийлсэн бол зарим нь өмнөх загваруудаа илүү сайжруулсан байна. Энэ оны технологийн шилдэг бүтээлүүдтэй дахин танилцацгаая.

10. Моторола Moto X
Moto X ухаалаг утасны сурталчилгаа түүнийг албан ёсоор худалдаанд гарахаас өмнө хүлээлт үүсгэсэн. АНУ-д угсрагдаж, хэрэглэгчид өөрсдийн хүслээр тохируулах боломжтой гэгдэж байсан боловч тохируулгын байдал ихэнх хэрэглэгчдийн хүссэн хэмжээнд хүрээгүй. Худалдан авагчид өнгө үзэмжээс гадна 16-32 Гб багтаамжаас сонголт хийх боломжтой юм. Моторолагийн хэрэгжүүлж буй Ара төслийн хүрээнд бүрдэл хэсгүүдийг хэрэглэгч өөрийн хүссэнээр сонгож, лего тоглоом мэт угсарч болох загварыг бүтээж байна.


9. LG G Flex
Солонгос улсад худалдаалагдаж эхэлсэн уг ухаалаг утас 2014 оноос өргөнөөр ашиглагдах найдлага төрүүлж буй шинэ боломжийг агуулж байна. Мөн хамгийн анх худалдаанд гарсан нумарсан хэлбэр бүхий хоёр төхөөрөмжийн нэг юм. Энэ хэлбэр нь үзэмж, ашиглахад хялбар байдлаас бусдаар тийм ч сайн дэвшил биш. Гэхдээ уламжлалт ухаалаг утаснаас ялгаатай нь дэлгэцийг илүү нимгэн бөгөөд бат бэх хуванцар OLED материалаар хийжээ. Даралтад орох үед утас тэнийх боловч дараа нь эргэн хэвийн байдалдаа орно. Мөн их биеийг "засварлагдах" материалаар бүрсэн тул зурагдахаас айхгүй байж болно.



8. Самсунг Galaxy Gear
Апликэшн ажиллуулах, дуу хоолойн удирдлага хийх, текст мэдээлэл илгээх, фото зураг авах болон видео бичлэг хийх боломж бүхий даралт мэдрэх дэлгэцтэй Galaxy Gear ухаалаг цаг өнгөрөгч 10 сараас худалдаанд гарч эхэлсэн. Тагнуулын хэрэгсэл хэмээн нэрлэж болох ч одоогоор дөнгөж технологийн эхний шатанд байгаа учир дутагдалтай талууд бий. Ердийн цагтай харьцуулахад бага зэрэг том хэмжээтэй, мөн 299 доллараар үнэлэгдэж байгаа нь үнэтэйд тооцогдоно. Зөвхөн Самсунгийн төхөөрөмжүүдтэй зохицож ажиллах энэхүү ухаалаг цаг 800 сая ширхэг худалдаалагдаад байна.


7. Leap Motion Controller
Гайхалтай нарийвчлал бүхий хөдөлгөөний удирдлагын төхөөрөмжийн өнгөрөгч онд толилуулагдсан бичлэг технологид дурлагсдын сэтгэлийг хөдөлгөсөн. USB флэшээс бага зэрэг том хэмжээтэй энэхүү удирдлага компьютерийг гарын хөдөлгөөнөөр удирдах боломж олгоно. Мөн дэлгэцийн орчин болон тоглоомыг удирдахад тохиромжтой.


6. Нокиа Lumia 1020
Хамгийн өндөр сэтгэгдэл төрүүлсэн бүтээлүүдийн нэг. Голлох үзүүлэлтээр ухаалаг утаснууд дундаа шилдэг нь бөгөөд 720p HD чанар бүхий 4.5 инчийн дэлгэц, 41 МП-ийн камераар тоноглогдсон. Камерийн боломж нь томруулж харах үед фото зургийн чанарыг алдагдуулахгүй байлгана. Гэхдээ Виндовс фон үйлдлийн системд ажиллаж, зарим түгээмэл апликэшнийг агуулдаггүй. 2 жилийн гэрээ хийх нөхцөлөөр 299 доллараар үнэлэгдэж байгаа нь бага зэрэг үнэтэй тусна.



5,4. Сони PlayStation 4 болон Майкрософт Xbox One
Сони болон Майкрософт компани 7-оос дээш жилийн дараа шинэ консол гаргаснаараа оцлог юм. Хоёр төхөөрөмжийн аль аль нь 500 Гб багтаамж, хар өнгө бүхий загвараараа төстэй. Гэхдээ маркетингийн бодлого нь өөр чиглэлийг сонгожээ. Өөрсдийн тоглож байгаа видео бичлэгийг ганц товчлуураар интернет хэрэглэгчдэд хялбар түгээх боломжийг Сони олгов. Тэгвэл Майкрософт өөрийн консолыг хэрэглэгчдийн гэрийн театрын төв болгохыг зорьжээ. "Xbox on" тушаал өгсөнөөр хэрэглэгч өөрийн интертеймент системийг дуу хоолойгоор удирдах боломжтой. Мөн хөдөлгөөн мэдрэгчийн тусламжтайгаар тодорхой хэргэлэгчдийг таньж, тэдгээрийн үзүүлэлтийг дуудах боломжтой. PS4 399 доллараар, Xbox One 499.99 доллараар тус тус үнэлэгдэж байгаа бөгөөд  алийг нь ч худалдаж авахад буруудахгүй юм.


3. Гүүгл Chromecast
Роки, Аэпл ТВ зэрэгтэй төстэй хүлээн авагч төхөөрөмж боловч илүү хямд үнэтэй, жижиг хэмжээтэй. 35 долларын үнэ бүхий энэ төхөөрөмж дижитал телевизорын HDMI оролтод холбогдож, контентийг ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер, Вай Фай бүхий суурин компьютерт түгээнэ. Худалдаанд гарах үедээ зөвхөн Нефлекс, YouTube, Гүүглд зохицож байсан бол сүүлд HBO Go, Пандора, Хулу Пласын боломжууд нэмэгдсэн.


2. Аэпл iPad Air
Аэпл өдийг хүртэл ийм жагсаалтад тэргүүлэгчдийн нэг байсан боловч 2013 онд үнэхээр шинэ санаа байж чадах бүтээл гаргаагүй гэхэд болно. Гэхдээ нимгэн, хөнгөн, гялгар таблетийг 11 сараас худалдаанд гаргав. 499 долларын үнэ бүхий шинэ Ай фад тоглоом тоглоход төгс зохицох өндөр хурд бүхий 64 битийн А7 процессорыг агуулжээ.


1. Гүүгл Glass
Хэдийгээр нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байгаа боловч үүн шиг олны анхааралд өртсөн төхөөрөмж үгүй. 1500 доллар буюу хамгийн өндөр үнэтэй, ухаалаг нүдний шилний анхдагч хэдхэн мянган сонсогдсон хүнд худалдаалагдаад байна. Ухаалаг цагны адил хэрэглэгчийн ухаалаг утастай  холбогдож, хөгжим тоглуулах, мэссэж илгээх, дуудлага хийх зэрэг үйлдийг гүйцэтгэнэ. Мөн видео бичлэг хийж, фото зураг авах боломжтой. Ирэх шинэ онд илүү бодит үнэ, илүү сайн дизайнтайгаар олонхи хэрэглэгчдийн гарт хүрнэ гэсэн найдлага төрүүлж байна.


эх сурвалж, physorg

ганцхан сэтгэгдэл:

үнэхээр хэрэгтэй сонирхолтой уншууртай мэдээллүүд оруулдаг шүү

хариулах...

Сэтгэгдэл үлдээх