2013 он дэлхийн шинжлэх ухааны хувьд сэтгэл хөдлөм үйл явдлуудаар дүүрэн байлаа. Гэхдээ хамгийн ноцтой нь цаг уурын өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа голлон нөлөөлж, эрүүл мэндийн асуудалтай холбогдох болсоныг тодорхойлов. Мөн бид Ангараг гаригт хэдэн тэрбум жилийн өмнө амьдрал оршин байсан талаар мэддэг боллоо.
1. Ангарагт амьдрал байсан
2012 онд Сониуч станц Ангараг гариг дээр газардаж байсан бол тэнд амьдрал үүсч, хөгжиж байсан тухай мэдээллийг энэ оны туршид илгээв. Ангарагийн шаварлаг хөрсний жингийн 2%-ийг ус эзлэж, нэгэн цагт бичил биетэн амьдрахад тохиромжтой орчин байсныг илтгэв. Мөн агаарын бүтцийг судлаж, дэлхийнх шиг 1%-ын зузаантай болохыг мэдэв. Мөн Марс Ван компани 2025 онд Ангарагт хүн илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Хэдийгээр хүмүүсийг буцааж ирүүлэх технологи бүтээгдээгүй байгаа ч 200 мянган хүн ирээдүйн сансарын аялалд нэгдэхээр саналаа өгчээ. Үүнээс гадна Ангарагийн урам зориг сан эрэгтэй эмэгтэй хосыг илгээж, эргүүлэн ирүүлэх 501 хоногийн аялал хийх тухай мэдээлээд байна.
2. Вояжер нисэн одов
Энэ оны сансар судлалын хамгийн том амжилт нь Вояжер 1 станц нарны аймгаас гарсан явдал байв. Хэдийгээр хил хязгаарыг нь шууд тогтоох боломж үгүй ч 1977 онд хөөргөсөн уг станц нарны аймагт үл харьялагдах бүст орсоныг эрдэмтэд тодорхойлов. Мөн хүний гараар бүтээгдсэн техникүүд дундаас хамгийн анх нарны аймгийг тусгаарлах соронзон бүс (heliosphere)-ийг орхин одож буй нь юм. Сайэнс сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар 8 сарын 25-нд Вояжер 1 станц одод хоорондын орон зайд оржээ.
3. Кеплер нээлт хийж, түүний ажиллагаа доголдов
Сансарын Кеплер дуран 1200 гэрлийн жилийн зайд байрлах 3 гаригийг илрүүлж, алс холын гаригуудад амьдрал оршин байх магадлалыг нэмэгдүүлэв. Мөн 2 жилийн туршид уг дурангаар хийсэн судалгаанд үндэслэн манай галактикийн ихэнх одод тэдгээрийг тойрон эргэх гаригийн системыг агуулдаг хэмээн итгэхэд хүргэв. Гэвч Кеплер дуранд гэмтэл гарч, оддын зургийн фокусыг тохируулах системийн ажиллагаа доголдов. Уг дуранг 2009 онд сансарт хөөргөснөөс хойш нийт 135 гариг илрүүлээд байна.
4. Бага гариг, солиртой учрав
2 сарын 15-нд 2012 DA14 хэмээх 45м өргөнтэй бага гариг сарны тойрог замын дотор талаар дэлхийн гадаргаас дөнгөж 28 мянган км зайтай зөрөн өнгөрөв. Энэ нь бага гаригтай нүүр тулсан түүхэн дэх хамгийн ойр зайд тооцогдож байна. Мөн дэлхийн агаар мандал дорж ирсэн солир Оросын Челябинск хотын дээр дэлбэрэв. 1908 оны Тунгусийн солироос хойших хамгийн хүчтэй уг солирын дэлбэрэлтээр 1500 хүн бэртэж гэмтэв. 17 м хэмжээтэй солирын дэлбэрэлтийн хүч Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 30 дахин өндөр хэмээн эрдэмтэд тооцоолжээ. НАСА дэлхийд ойртон ирэх сансарын биетүүдийг өдөр тутам ажиглаж байдаг боловч тэр болгон бүгдийг бүрэн илрүүлж чаддаггүй. АНУ-ын төсвийн асуудлаас үүдэн НАСА-гийн үйл ажиллагаа түр зогсох үед Украйны одон орончид 2013 TV135 солирыг илрүүлсэн байна. Гэхдээ 10 сарын 8-нд илэрсэн уг солир 9 сарын 16-нд аль хэдийн дэлхийтэй зөрөн өнгөрсөн байв.
5. Хамгийн эртний төрөл зүйлийг нээв
Энэ онд амьтны аймагт хэд хэдэн шинэ төрөл зүйл нэмэгдэв. Зарим нь олон сая жил оршин тогтнож байсан бол зарим нь одоо ч амьдарсаар байгаа ч тэднийг эрж олоход хүндрэлтэй байв. Сүүн тэжээлтний хамгийн эртний өвөг (аrchicebus achilles)-ийн ясыг илрүүлсэн тухай Начур сэтгүүл 6 сард мэдээлэв. Энэ нь тодорхойгүй байсан 2 төрөл зүйл (anthropoids болно tarsiers)-ийн холбоог эргэн харахад хүргэнэ. 7 см урттай энэхүү "зальтан" 55 сая жилийн өмнө амьдарч байжээ. Түүнээс хойш илүү аятайхан төрхтэй амьтад үүсэн бий болсон байна. Тухайлбал olinguito хэмээх хөхтөн гэрийн муур, теди бамбаруушны дундын төрхийг агуулж байв. Амьтны шинэ төрөл зүйлийг илрүүлэх нь тийм ч элбэг биш бөгөөд энэ удаагийн тохиолдол Америкийн түүхэнд 35 жилийн дараа шинээр илрүүлж буй махчин амьтны төрөлд тооцогдож байна.
6. Хүний эртний өвөгт хамаарах олдворууд илрэв
Гүржийн Дманисигаас олдсон бараг бүрэн хэмжээний яс 1.8 сая жилийн өмнөх анхдагч Хомо төрлийн хүний өвгийнх байв. Уг яс ази, африк тивд олддог Homo erectus төрлийн нэг гишүүн хэмээн эрдэмтэд мэдэгдсэн. Энэ нь хүний өвөг хоорондоо төсгүй мэт харагдах ч нэгэн төрлийн гарал үүсэлтэйг илэрхийлж, төрөл зүйлийн түүхийг шинэчлэхэд хүргэв. Гэвч уг яс чухал олдвор гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч дээрх үзэлтэй санал нийлээгүй эрдэмтэд бас бий. Мөн Испанийн агуйгаас олдсон 400 мянган жилийн өмнөх хүн дүрстний дунд чөмөгний ясны үлдэгдлэл хамгийн эртний хүний генийг бараг бүрэн хэмжээгээр бүрдүүлэхэд туслав.
Эрдэмтэд Европын Сансарын Агентлагийн Планк дурангийн тусламжтайгаар 380 мянган жилийн настай "нялх" орчлон ертөнцийн зургийг өмнө байгаагүй өндөр нарийвчлалтайгаар авав. Их тэсрэлтээс үлдсэн гэрлийг дүрслэх зурагт тулгуурласан судалгаа орчлон ертөнц өмнө нь төсөөлж байснаас 100 сая жилээр урт настайг тодорхойлов. Өмнө нь орчлон ертөнцийн насыг 13.7 тэрбум хэмээн тооцоолж байсан юм.
10. Гэрлэн илд бүтээхэд дөхөж очив
Физикчид далдын хар малгай бүтээхэд нэг алхам ойртлоо хэмээв. Юмсыг үл үзэгдэгч болгох тэдний арга гэрлийн долгионы хязгаарлагдмал хүрээнд, тодруулбал богино долгионы нөхцөлд ажиллана. Мөн оддын дайн киноны гэрлэн илдийг санацгаая. 9-р сард эрдэмтэд ердийн гэрэлд ажиглагддаггүй фотоноос бүрдэх молекулыг угсарч, гэрлэн матер бий болгосон тухай зарлав.
эх сурвалж, cnn
0 сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх