Гүүгл шинэ патентууд авсаар байна

Гүүгл компани хэрэглэгчдийг төлөөлөн тэдний өмнөөс бичлэг хийж, сэтгэгдэл бичих автомат програм хангамж (bot)-ийн патентыг авсан байна. Уг програм фэйсбүүк, гүүгл нэмэх зэрэг нийгмийн сүлжээ сайтуудад тухайн хэрэглэгчийн өмнө нь бичиж байсан бичлэг, сэтгэгдэл, тэр ч байтугай и-мэйл, текст илгээмжүүдэд шинжилгээ хийж, тухайн хүний бичлэгийн хэлбэр, хэллэгийг дууриах чадвартай юм. Програмыг олон дахин ашиглах тусам илүү сайн суралцаж, бодит хэрэглэгчээс ялгагдахааргүй бичлэг хийх боломжтой байна.

Мөн найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд хамаарах бичлэгүүдийн агуулгыг шалгах замаар тухайн хэрэглэгчийн хувийн онцлогийг бүрэн илэрхийлж чадах юм. Гүүгл өмнө нь хэрэглэгчдийн электрон шууданг хянаж, зар сурталчилгааны зорилгоор ашиглаж байгаадаа ихээхэн шүүмжлэлд өртөж байсан. Энэ нь бичлэг, текст илгээмжүүдийг хянах боломж онолын хувьд байгааг илтгэнэ. Автоматаар бичлэг хийх програм ч аль хэдийн бэлэн болсон байгаа боловч одоогоор хэрэглэгч нэг бүрт тохируулахад шаардагдах сайжруулалтыг хийж байна.

Патентийн мэдээллээс үзвэл хэрэглэгч ямар нэгэн тохируулга, идэвжхүүлэлт хийх шаардагагүй. Систем хандаж буй мэдээлэлд хүний оролцоогүйгээр дүн шинжилгээ хийж, харгалзах бичлэгийн хувилбарыг санал болгоно. Харин түүнийг нийтлэх эсэхийг эцсийн шатанд хэрэглэгч өөрөө шийднэ. Хэрэв автоматаар бичигдсэн хувилбар хэрэглэгчид таалагдаагүй тохиолдолд програм илүү сайн хувилбар гаргахын төлөө өөрөө суралцах болно. Цаашид ийм програм хангамжийн үйлчилгээг роботоор дамжуулан авч магадгүй талаар зарим сайт таамаглаж байна.

Гүүгл компани роботын технологи бүтээгч 7 компанийг сүүлийн 6 сарын дотор чимээгүйхэн худалдаж авсан. Цаашдын зорилго нь одоогоор тодорхойгүй байгаа боловч автомат жолоодлого бүхий машинтай хослон ажиллах робот бүтээж, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гэрт хүргэж өгөх үйлчилгээ бий болгож магадгүй талаар Нью-Иорк таймс сонин таамаглажээ. Үүнтэй төстэй үйлчилгээг Амазон компани төлөвлөж, шууданг зөөвөрлөх нисэх төхөөрөмжийг 4 жилийн дотор ашиглаж эхлэх тухай мэдэгдээд байгаа билээ.

Өнгөрөгч 8-р сард Гүүгл компани Гүүгл глас-ийг хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг дагах төхөөрөмжийн патентийг авсан байна. "Харцыг дагах систем" нь хэрэглэгчийн харц хааш чиглэж, ямар зүйл дээр хэр удаан тогтохыг бүртгэнэ. Уг өгөгдлийг серверт илгээж, дүрс боловсруулах алгоритмын тусламжтайгаар харсан зүйлийг тодорхойлон, мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашиглах ажээ.


эх сурвалж, mailonline

3 сэтгэгдэл:

Рекламууд уудахгүй "Хаач явсан цуг гэж мэдээрэй" гэх юм байна л дө

Cаарал хариулав... 12/6/13, 12:13 AM

Яг үүн шиг үү?

хариулах...

Сайхан байнөө, кинон дээр гардаг шиг ирээдүйн дүр төрх бүрэлдээд л байна. Ямартай ч бас Тоёотагийн хэд хэдэн концепт загварууд сайт дээр нь байна лээ, яг л нисдэг машин, хэт орчин үеийн загвар шиг санагдсан.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх