Кюбли

Швейцарийн ETH Zurich их сургуулийн судлаачид Кюбли хэмээх төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэ нь 15 см талуудын урт бүхий куб хэлбэртэй бөгөөд алхах, үсрэх, бие даан тэнцвэрээ олж өнцөг дээрээ зогсох үйлдэл хийх чадвартай. Кубийн 3 талд байрлах эргэлдэгч зээрэнцгийн тусламжтайгаар өнцгийн өндөр хурдаар эргэлдэх явцаа огцом тоормослож, үсрэх үйлдэл хийнэ. Өнцөг дээрх байрлалд хүрсэн тохиолдолд хөдөлгүүрийн эргэлтийг удирдаж тэнцвэрийг хангана.

Хөдөлгүүрийн хүч мөн ямар ч санамсаргүй чиглэлд удирдлагатай уналт хийхэд туслана. Кюбли нь үсрэх, тэнцвэрээ олох, удирдлагатай уналтаас гадна алхах буюу өнхрөх үйлдэл хийх чадвартай. Судлаачид одоогийн байдлаар уг төхөөрөмжийн янз бүрийн дизайныг туршиж байна. Математик, физикийн зарчмуудад тулгуурласан төхөөрөмжийн судалгаа цаашид нисэх төхөөрөмж, шаталтын хөдөлгүүр, робот зэрэг нарийн нийлмэл системийн удирдлага болон төсөлд ашиглагдах боломжтой юм.




Дашрамд дурдахад робот болон нисэх төхөөрөмжид өргөнөөр ашиглагддаг гироскоп хэмээх төхөөрөмж бий. Inception кинонд тотем гэж нэрлэгдсэн зүйлээс үүдэлтэй боловч сүүлийн үед дижитал хувилбар нь голлож байна. Тухайлбал нисэх онгоцны хазайлтыг заахад энэ мэдрэгч ашиглагдана. Ерөнхийдөө тэнцвэрийн мэдрэгч байдлаар ашиглагддаг бөгөөд түүний мэдээлэлд тулгуурлан зээрэнцэгийн эргэлтийг өөрчлөх замаар тэнцвэр олох, улмаар хөдөлгөөн хийх боломжтой болгодог. Тус блогт өмнө нь мэдээлж байсан ирээдүйн хувийн тээврийн хэрэгслүүд, мурата зэрэг нь адил зарчмаар тэнцвэрээ олдог. Харин энэ удаагийн жишээ гурван хэмжээст орон зайд тэнцвэр олох үйлдэл хийгдэж байгаагаараа илүү сонирхолтой болжээ.

 эх сурвалж, physorg

ганцхан сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх