Хүний оюун санаагаар хиймэл гарыг удирдана

Сармагчингийн тархинд суулгасан чипний тусламжтайгаар робот гарыг түүний бодол санаагаар удирдаж сургасан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл ийм төрлийн туршилтыг дэлхийд анх удаа хүн дээр хийхэд бэлэн болсон байна. АНУ-ын Батлан хамгаалах яам болон Johns Hopkins Хэрэглээний физикийн лаборатори (Applied Physics Laboratory) хамтран хүний тархинд суурилуулах мэдрэгчүүдийн тусламжтайгаар хиймэл гарыг хүний оюун санаагаар бүрэн удирдаж, үе мөчнөөс тархины мэдрэлийн систем рүү цахилгаан дохиолол илгээх замаар хиймэл гарын хуруунуудын хүртэх мэдрэхүйг сэргээхээр төлөвлөж байна.

Уг төсөл нь ирэх 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд таван хүний төв мэдрэлийн системд тулгуурлан хийх туршилтын ажилд нийт 34.5 сая долларын төсөв батлагдсан байна. Modular Prosthetic Limb хэмээгдэх хиймэл гар нь 5 хурууны хоорондоо үл хамаарах хөдөлгөөнийг хамруулан нийт 22 хөдөлгөөнт үе мөчийг агуулахаас гадна хүний гартай ойролцоо жинтэй байх ажээ. Өвчтөнүүдийн тархинд мэс заслын аргаар суулгасан микрочипийн тусламжтайгаар тархины гадаргын хөдөлгөөн удирдах хэсгээс дохиоллуудыг хүлээн авч хиймэл гарыг удирдах юм.

Эрдэмтэд эхний ээлжинд нугасны мэдрэлийн системийн гэмтлээс шалтгаалан дөрвөн мөч нь саажсан өвчтөнүүдийг туршилтад оролцуулах ажээ. Уг төсөл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бодит байдалд хэрэгжүүлэх томоохон хэмжээний төсөл бөгөөд зорилго нь дайн тулааны үед гар, хөлөө алдсан ахмад дайчдыг бүрэн ажиллагаатай хиймэл үе мөчтэй болгоход чиглэж байгаа ажээ. Хиймэл гарыг туршилтын хүрээнд компьютер ашиглан зайнаас хэрхэн удирдаж байгааг дараах бичлэгээс харж болно.




эх үүсвэр; singularityhub

, ,

2 сэтгэгдэл:

Лаг юмөө тэгэхэд бид юу хийж байна ккк

хариулах...

Хийе гэвэл бидэнд ч бас чадвар байгаа биз дээ, харин ганцхан мөнгө л...

хариулах...

Сэтгэгдэл үлдээх