Сурталчилгааны самбар таныг нэрээр чинь дуудна

Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа бараа үйлчилгээг хэрэглэгчдэд таниулахад зар сурталчилгаа голлох үүргийг гүйцэтгэж байгаа боловч хэт олон сувгаар олон нийтийг хамруулан түгээгддэгээс өөр өөр хүсэл сонирхол бүхий дийлэнх хэрэглэгчидийн анхааралд тэр болгонд хүрч чаддаггүй. Үүнийг зар сурталчилгааны байгууллагууд мэдэрч аль болох тухайн хэрэглэгчийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг сурталчилахыг эрмэлзэх болсон. Интернэтээс хайлт хийх үед таны өмнөх хайлтын үр дүнтэй ойролцоо мэдээллүүд түлхүү гарч ирдэг, онлайн худалдаа хийх тохиолдолд мөн адил өмнө худалдан авсантай адил төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа харуулдаг, үйлчилгээний зарим байгууллагууд хэрэглэгчдийг бүртгэлд хамруулан нас, хүйс, хэрэглээний онцлогт тохирсон сурталчилгааг шуудангаар явуулдаг болсон зэрэг нь үүний жишээ юм.

Харин тун удахгүй таны ойролцоох сурталчилгааны самбар Том Крусын тоглосон Minority Report кинонд гардаг шиг нэрээр тань дуудаж өглөөний мэнд дэвшүүлбэл гайхаад байхааргүй болохнээ. Ийм төрлийн сүүлийн үеийн дэвшилтэт нэгэн технологийг IBM компанид боловсруулж байна. Энэ технологи нь зар сурталчилгааны самбарт байрлуулсан радио долгион хүлээн авах (RFID) чипний тусламжтайгаар ойролцоо явж буй хүний кредит карт болон гар утаснаас нас, хүйс, худалдаа наймааны зуршил зэрэг мэдээллийг хүлээн авдаг байна. Эдгээр мэдээлэлд үндэслэн зөвхөн тухайн хүнд зориулагдсан зар сурталчилгааг сурталчилгааны самбарт үзүүлэх зорилготой ажээ. Энэ технологи нь хэрэглэгчдэд хамааралтай, илүү үр ашигтай, уян хатан сурталчилгааны хэлбэр болж чадна гэдэгт судлаачид итгэлтэй байна.



эх үүсвэр; telegraph

3 сэтгэгдэл:

ene neeren technolgy gej aimar yumaa.. mani met ni yaj ashiglahiig ni gaihaad angaij baihad chini shine shine aimar yum zohiogood baihiin

хариулах...

ter weekly video-giin jijig ih buu yamar zevuun yum be. huniig bol alah ni ee

хариулах...

Тэр дэлхийн хамгийн жижиг их бууны сайжруулсан хувилбар юм гэсэн.

хариулах...

Сэтгэгдэл үлдээх